Pages

Wednesday, March 30, 2011

Уул уурхайн орлогоороо урлаг соёлоо услая

“Тоглоомын түүх III” хүүхэлдэйн киноны орлого  тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Канадын “Royal Tyrrell Museum” палеонтолгийн музей өнгөрсөн онд 10 сая дахь үзэгчээ хүлээж авчээ. Урлаг соёлын салбар эдийн засгийн ямар их үр өгөөжтэйг харуулах энэ мэт мэдээлэл хөвөрч  байх зуур монголчууд уул уурхай даган урсан орж ирж буй мөнгөө хэрхэн зарцуулах тухай ярилцах аж. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Эрдэс баялгийн орлогоосоо соёл урлагаа хөгжүүлэхэд зарцуулъя. Монголд дэлхийд үнэлэгдэхүйц уран бүтээлчид бий. Өндөр хөгжилтэй орнуудад төрсөн бол дороо нэрд гарчихаар хүмүүс байна. Гагцхүү монгол хүний оюуны чадавхûг дэлхийн тавцанд гаргахын тулд хүний хөгжилд анхаарах цаг нэгэнт иржээ” хэмээн Монголын эдийн засгийн форумын үеэр тэмдэглэсэн юм.
Төрийн ордонд гурван өдрийн турш үргэлжилсэн Монголын эдийн засгийн форумын үеэр Монголын урлагийн зөвлөл “Хүн ба байгаль”, “Хүн ба нийгэм”, “Хүн ба оюун сэтгэлгээ” сэдвээр үзэсгэлэн зохион байгуулсан нь олны анхаарлыг татсан биз ээ. Манай 35 уран бүтээлч уран зураг, уран баримал, видео, фото, кино зэрэг бүтээлээ дэлгэн тавьсан нь Монголын урлаг соёлыг гадаад, дотоодын 1000 гаруй хүнд таниулан сурталчилж чадсан болов уу. Үүгээрээ ч Монголын эдийн засгийн форум урд хожид Улаанбаатарт зохион байгуулагдсан олон улсын чуулганаас ялгарсан билээ.
Дэлхийн жишгийг харваас аливаа улс үндэстэн олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулахдаа үндэсний урлаг соёлоо сурталчлах нь элбэг. “Их 20”-ийн уулзалт БНСУ- д болох үед ирсэн зочдоо урлаг соёлын үзвэр үйлчилгээгээр ёстой л бөмбөгäºõ øèã áîëñîí. Тусгай шоу, үзвэрүүд зохион байгуулахын зэрэгцээ Сөүлийн гудамжаар өглөөíèé  нарнаас үдшийн бүрий хүртэл сонирхолтой тоглолтууд болж байлаа. Музейнүүд нь ч үүдээ том гэгчээр дэлгэж, олны хөлд дарагдаж байв. “Их 20”-ийн уулзалтын үеэр Солонгосын уран бүтээлчид бүтэн нойртой хоноогүй болов уу гэмээр. Òýãâýë  урлаг соёлын салбарûí õºãæèë Монголд ямар байна вэ?
“Соёл бол гарлага биш, эдийн засгийн том салбар гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна” хэмээн Н.Жанцанноров гуай онцолсон нь юутай үнэн. Харин Монголын төр урлаг соёлоо уландаа гишгээд олон жилийг үдэж байна гэчихвэл нэг их буруудахгүй байх. Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын филармони, Хүүхэлдэйн театр гээд нурж унах дөхсөн хэдэн барилгад Монголын урлаг соёл амь зогооно. За тэгээд тэтгэвэртээ гарах шахсан 40 орчим музейд үндэсний үүх түүх, шинжлэх ухааны асар үнэтэй олдворууд өгөрч хуучирч õýâòýíý. Үүсэн байгуулагдсанаасаа хойш их засварын нүүр үзээгүй нэгэн жарныг үдсэн Байгалийн түүхийí музейгээр жишээ татая л даа. 2009 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгалийн түүхийн музейн удирдлагад  тус барилгад үйл ажиллагаа явуулахыг нь хориглон улаан канттай бичиг “гардуулсан” ч өнөө хүртэл ажилласаар. Нүүгээд орчих өөр байр сав байхгүй юм хойно аргагүй биз. Гэтэл музей бидэнд юу өгч болох талаар манай төр, засгийн эрхмүүд бодолцсон болов уу?
Канадын “Royal Tyrrell Museum” палеонтолгийн музей 1985 онд байгуулагдсанаасаа хойш жилдээ л хагас сая хүн хүлээж авдаг болжээ. 2010 онд 10 сая дахь үзэгчээ угтсан гээд бод доо. Монголд ийм боломж байхгүй гэж үү? Гадаад, дотоодын палеонтологчдын арааны шүлсийг Монголын үлэг гүрвэлийн өндөг, яс асгаруулсаар байна шүү дээ. Яагаад бид энэ боломжоо ашиглаад, дэлхийн хэмжээний ганц музей байгуулчихаж болохгүй гэж? Зөвхөн тэр музейг үзэх гэж ирэх хүмүүс, палеонтологчдын тоо хэрхэн гэрлийн хурдаар нэмэгдэж, Монголын эдийн засагт ямар их орлого оруулахыг зүгээр л төсөөлөөд үз дээ!
Харин одоо барилга байшин, музейн асуудлыг түр орхиод уран бүтээлчдийнхээ амьдрал, амьжиргааны талаар ярихад бас л бүрхэг дүр зураг гарч ирэх вий. 
Монгол Улсын Засгийн газрын 351 дүгээр тогтоолоор Соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн хэмжээг тодорхойлсон байдаг. Энэ жагсаалтад багтсан хамгийн өндөр цалин нь сарын 368 мянган төгрөг гэвэл Та итгэх үү? Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага тавин жагсаал зохион байгуулахад Улсын драмын эрдмийн театрынхан äóóí äýýð íýãäñýí  нь ийм учиртай. Óã жагсаалын үеэр ардын жүжигчин Н.Мягмарнаран гуай “Монголын төрд урлагийг дэмжих ямар ч бодлого алга. Бид сардаа 230 мянган төгрөгийн цалин авдаг. Тайзан дээр цагаан захтай, цатгалан хүний дүрд тоглодог ч гэртээ харихдаа үр хүүхдэдээ юу ч үгүй îðäîã” хэмээн онцолж байсан. Гэсэн ч Монголын уран бүтээлчид урлагийн замаасаа ухарсангүй. Сонгодог урлаг, соёлынхоо төлөө бие сэтгэлээ өгч, бүтээл туурвилаараа амьдардаг, амьсгалдаг хүмүүсийг төр хэрхэн дэмжиж байна вэ? Уг нь Монголын уран бүтээлчдийг жаахан л дэмжихэд босоод ирнэ, дэлхийн тавцанд гараад ирнэ хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Үүнийг гэрчлэх баримт мундахгүй ээ. 
Кино найруулагч Д.Бямбасүрэнг германчууд төдийгүй дэлхий андахгүй. “Шар нохойн там”, “Ингэний нулимс” кино нь Монголын соёл иргэншлийг бөмбөрцгийн хүмүүст таниулсан бус уу? Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюушийн шавь нар буюу “X roses” студийн уран нугараачид, циркийн тоглолтоор гаднынхныг гайхшруулж буй “Circus Mongolia группийг дурдахгүй өнгөрч боломгүй. АНУ-ын Калифорнийн их сургуульд урлаг судлалын ухааны доктор Ц.Уранчимэг багшилж байгаа нь мөн нэгийг өгүүлнэ. Цагаан сарын өмнөхөн Америкт Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулахад Ховд аймгийн алдарт хөөмийч Н.Сэнгэдорж, “Бөртэ” хамтлаг, АНУ-д аж төрж буй морин хуурч Г.Уртнасан, “Хөх тэнгэр” хамтлагийн бүжигчид хамтран Монголын язгуур болон үндэсний, орчин үеийн урлагийг танилцуулсан тоглолт хийсэн байна. Олон улсын нэр бүхий уралдаан, тэмцээнээс монголчуудын хүртсэн гавьяа шагнал ч тоймоо алдсан. Тайванèé  кино наадмын гранприг “Хүсэл шунал” хэмээх баримтат киногоороо өнгөрсөн онд  хүртсэн С.Бямбаа найруулагчаас эхлээд олон улсын хэмжээний уран зураачдын оролцдог “Beijing International art biennale” наадмаас Х.Батбаатар “Untitled” бүтээлээрээ гранпри хүртсэн байх жишээтэй. Таван жилийн өмнө Монголын нугараач циркийн хамгийн том тэмцээн болох “Монте Карло”-гоос мөнгөн цом авсныг сануулах юун. Дэлхийн урлагийн дэвжээнд гаргасан монголчуудын энэ мэт амжилтын жагсаалт цааш хөвөрнө... Энэ бүхнээс Монголын уран бүтээлчдийн чадал, чансааг дүгнэж болно.
Харин манай төр соёл урлагаа хэрхэн дэмжиж байгаа юм бэ? “Соёл урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах” гэсэн сайхан уриатай Соёл урлагийн хөтөлбөрийн урсгал төсөв 34.4 тэрбум төгрөг байхаар 2011 оны төсөвт төлөвлөжээ. Харин сонгуулийн амлалт биелүүлэх буюу ард иргэдэд бэлнээр мөнгө тараахад үүнээс 23 дахин их буюу 804.5 тэрбум төгрөг төсөвлөдөг төр, засагтай оронд бид амьдарч байна шүү дээ. 
Монголын нүүрсийг биш, зэсийг ч биш, гагцхүү монгол хүний ур чадвар, авъяас билгийг дэлхийн тавцанд гаргах цаг нэгэнт иржээ. Энэ бол Монголд байгаа хамгийн том баялаг биш гэж үү? Гаднынхан Монгол гэхээр л алт, зэс, нүүрс, уран санагалзах биш, Монголын үүх түүх, урлаг соёлыг бодон уулга алддаг болох цаг ирээсэй.

No comments:

Post a Comment