“Монголын төмөр зам” компанийн 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах гэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард цацагдсан билээ. Энэ нь манай хөрөнгийн зах зээлийн хувьд урьд хожид үзэгдээгүй сонин тохиолдол болсон юм. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, хөрөнгийн бирж үүссэн. Одоо бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ихэнх нь 1990-ээд оны хувьчлалаас төрсөн “бүтээгдэхүүн” юм. “Багануур”, “Шивээ овоо”, АПУ, “Шарын гол”, “Монголын цахилгаан холбоо”, “Улсын их дэлгүүр” гээд зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч компаниуд бүгд л эртний танилууд билээ. Гэтэл сүүлийн 10-15 жилд бий болсон “Моннис”, MCS, “Петровис”, “Номин” зэрэг томоохон компани хувьцаа гаргаагүй л байгаа шүү дээ. Харин Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх төмөр замын амин судсыг атгаж буй “Монголын төмөр зам” компани дотоодын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох болсон нь түүхийн шинэ хуудас нээж байх шиг. Үүний араас үндэсний компаниудын IPO хөвөрч мэднэ. Гол нь тэдгээр компанид хэн хөрөнгө оруулж чадах вэ? Монголчууд уу, эсвэл...
Showing posts with label Санхүүгийн зах зээл. Show all posts
Showing posts with label Санхүүгийн зах зээл. Show all posts
Friday, July 1, 2011
Tuesday, April 5, 2011
Мөнгөний дуу, биднийг сэрээ сэрээ...
-Тог тог...
-Хэн бэ?
-Гадаадаас ирсэн ганган хүрэмтэй хөрөнгө оруулагч байна...
Монгол гэхээр л гадаадын хөрөнгө оруулагчид хөл алдан гүйх болжээ. Нөгөө талаас гадаадын гэхээр л монголчуудын нүдэнд оч гэрэлтэх болоод удлаа. Бид гадаадаас хөрөнгө орж ирэхийг хүлээж, гаднынхан ирээд Монголын хөрөнгийн биржийг сайжруулчихна гэж найдаж сууна. Харин монголчууд өөрсдөө хаана явна вэ? Бид өөрсдөө хөрөнгө оруулагч байж, өөрсдөө хөрөнгө босгогч байж чадахгүй гэж үү? Хэргийн учир чадахгүйдээ биш, хүсэхгүйдээ байгаа аж.
Subscribe to:
Posts (Atom)