Хойд хөршийн гэнэтийн шийдвэр манай таксины жолоочоос эхлээд Төрийн тэргүүнийг хүртэл сандаргаж дөнгөв. ОХУ бензиний экспортоо зогсоох шийдвэр гаргасныг дуулангуутаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл даруй хуралдаж, сайд дарга нар “орос ах нар” луугаа утас цохин, хэвлэлийнхэн Газрын тосны газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хийгээд импортлогчдын хаалгыг хэдэн өдрөөр манаж суух шив дээ. Тэгээд “Оросын хориг Монголд үйлчлэхгүй гэнэ ээ” гэсэн алт шиг сайхан мэдээг дуулангуутаа дор дороо тайвширцгаасан нь бүр ч хөөрхийлөлтэй. Тавантолгойн “ялагч”-ийг өнөө маргаашгүй зарлах гэж буй, тус ордын нүүрсийг зөөх төмөр замын асуудал шийдэгдэж байгаа энэ чухал цаг үед ОХУ бидэнд бензин өгөхгүй байж чадна гэж үү?
Showing posts with label Тойм. Show all posts
Showing posts with label Тойм. Show all posts
Friday, May 27, 2011
Sunday, April 24, 2011
“Өглөгч аав”, өвчинд нэрвэгдсэн ард түмэн...
Дорж их өглөгч эр л дээ. Цалингаа авангуутаа хэдэн хүүхдэдээ бэлэн мөнгө тараадаг, эхнэртээ бэлэг сэлт аваад дуусгадаг зуршилтай нэгэн. Ингэснээрээ эхнэр хүүхдүүдээ ихэд хайрлаж байгаа хэмээн баясна. Учраа мэдэхгүй бяцхан жаалууд тэр дор нь дэлгүүр орж, чихэр жимсхэн аваад мөнгөө үрж дуусгана. Гэтэл “гай газар дороос, гахай модон дотроос” гэдэгчлэн нүүрсний уурхайд ажиллаж ирсэн Дорж гэнэтхэн цомхтголд ороодхов. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ уначихсан хэрэг. Хадгалсан юмгүй Дорж хэцүүхэн байдалд оржээ. Энэ цагаас гай зовлон эдний гэр бүлийг амраасангүй. Эхнэр нь дахиад хөл хүндтэй болсон ч арван сар тээсэн үрээ амьд мэнд гаргаж чадсангүй. Бага хүүгээ бурхны оронд илгээчихээд удаагүй байтал бусад хүүхэд нь сургуульд орох цаг ч боллоо. Гэтэл сургалтын төлбөр өгөх зардал байхгүй баларч сууна.
Tuesday, April 5, 2011
140 мянган ажлын байр уу, 21 мянган төгрөг үү?
Должин гуай гурван настай зээ хүүгийнхээ гараас хөтлөн банкны урт дараалалд зогсохдоо “Ишш, энэ хүүхдийн эх хурдхан л сургуулиа төгсөж, ажилд ороосой билээ” хэмээн санаа алдав. Тэрбээр гарын уртай юм болохоороо нэг оёдлын цех байгуулж, хувцас хийж борлуулах сонирхолтой. Гэхдээ оёдлын цахилгаан машин, бага сага бөс бараа авахад бараг хоёр сая төгрөг хэрэг болно. Ажилгүй юм болохоор зээл ч олдохгүй. Олдлоо гэхэд арилжааны банкны зээл өндөр хүүтэйгээс гадна барьцаа хөрөнгөнөөс эхлээд дааж давшгүй шалгууртай. “За тэр ч яах вэ, Хүний хөгжил сангийнхаа мөнгөөр хэдэн кг мах, гурил аваад харья даа байз. Нээрээ махны үнэ дахиад нэмэгдчихээгүй байгаа?”...
Wednesday, March 30, 2011
Уул уурхайн орлогоороо урлаг соёлоо услая
“Тоглоомын түүх III” хүүхэлдэйн киноны орлого тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Канадын “Royal Tyrrell Museum” палеонтолгийн музей өнгөрсөн онд 10 сая дахь үзэгчээ хүлээж авчээ. Урлаг соёлын салбар эдийн засгийн ямар их үр өгөөжтэйг харуулах энэ мэт мэдээлэл хөвөрч байх зуур монголчууд уул уурхай даган урсан орж ирж буй мөнгөө хэрхэн зарцуулах тухай ярилцах аж. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Эрдэс баялгийн орлогоосоо соёл урлагаа хөгжүүлэхэд зарцуулъя. Монголд дэлхийд үнэлэгдэхүйц уран бүтээлчид бий. Өндөр хөгжилтэй орнуудад төрсөн бол дороо нэрд гарчихаар хүмүүс байна. Гагцхүү монгол хүний оюуны чадавхûг дэлхийн тавцанд гаргахын тулд хүний хөгжилд анхаарах цаг нэгэнт иржээ” хэмээн Монголын эдийн засгийн форумын үеэр тэмдэглэсэн юм.
“Хүн чанар” ажилд авна
“Ажилд урьж байна”, “Vacancy notice”... Ийм гарчиг өдөр тутмын сонинуудын нийт сурталчилгааны талаас илүү хувийг эзэлж байгааг анзаарсан уу? Үүний зэрэгцээ зурагтаар, радиогоор, интернэтээр ажилд авах зар хөвөрсөөр. Олон улсын байгууллагуудаас эхлээд барилга, банк, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл технологийн компаниуд ажиллах хүчний эрэлд хэчнээн их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байна вэ? Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хувьд гол орлого нь болоод буй “Ажилд шалгаруулж авна” гэсэн заруудыг уншаад үзэхнээ захирлаас эхлээд засварчин хүртэл эрэлт хэрэгцээтэй байна. Хаа сайгүй ажилтан хайж байна. Гэтэл ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэхгүй байгаа нь гайхалтай бус уу?
Tuesday, March 29, 2011
“ЭВ САНААНЫ НЭГДЭЛ” ХЭМЭЭХ ТӨРИЙН ЛУЙВАР
Иргэн та юуны тулд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ? Эрүүл саруул, эрч хүчтэй байхдаа хуримтлал үүсгээд, өвдөж зовж, хөгшрөх үедээ түүнээсээ авахын тулд бус уу? Үүний л тулд нийгмийн даатгал оршдог. Сар бүр таны цалингийн 10 хувийг, ажил олгогчоос тань ахиад 10 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд авдаг. Таны хөдөлмөрлөөд олсон орлогын 20 хувийг төр буцааж өгөх нөхцөлтэйгээр авч байгаа хэрэг. Энэ хураамжийн нэг хувийг таны тэтгэмжид, дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд, нэг хувийг ажилгүйдлийн даатгалд, үлдсэн 14 хувийг тэтгэврийн даатгалд суутгаж байгаа юм. Та орлогынхоо 20 хувийг 30-35 жилийн турш cap бүр хураалгана...
Subscribe to:
Posts (Atom)